0НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг Орос улс 5-р сарын 1-ээс сарын хугацаатай даргална. НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин өнөөдөр Мексикийн төлөөлөгч Клауде Эллерын оронд энэ албан тушаалд очино. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 5-р сарын эхэнд Ойрх Дорнодын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулна. АНУ-д 5-р сарын 6-аас албан ёсоор айлчлах ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хуралдааныг даргална. Олон улсын аюулгүй байдал энх тайвныг дэмжих журмаар үүрэг хүлээсэн НҮБ-ын үндсэн байгууллага нь Аюулгүйн Зөвлөл юм.