Орос улс Өмнөд Осет, Абхазтай хил хамгаалах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан тухайд НАТО-ийн байр суурьт ОХУ-ын Гадаад хэргийн яам гайхаж байгаагаа илэрхийлэв. Эдгээр баримт бичиг эвлэрлийн тухай ямар нэг хэлэлцээрийг зөрчиж байна хэмээн тэд үзсэн гэж Орос улсын Гадаад хэргийн төлөөлөгч Андрей Нестеренко мэдэгдэв. Гадаад хэргийн яамны вэб хуудаст нийтэлсэн мэдэгдэлд Орос улс энэ бүс нутагт хэн нэгтэй эвлэрэх тухай ямар нэг хэлэлцээрт гарын үсэг зураагүй хэмээн тэмдэглэжээ. Оросын талын баримталж байгаа цорын ганц тохиролцоо нь Гүрж улс сахин биелүүлэхгүй байгаа Медведев-Саркози төлөвлөгөө юм хэмээн Нестеренко тэмдэглэв