Орос улс майн нэгний баярыг дэлхийн эдийн засгийн хямарлын үед тэмдэглэж байна. Хямарлын үед энэ баяр ард түмний хөдөлмөрийн эв нэгдлийн жинхэнэ бэлэг тэмдэг болж байна. Хавар, хөдөлмөрийн баяр нь өнөөдөр юуны түрүүнд олон улсын хөдөлмөрчдийн эв нэгдлийн өдөр юм. Орос улсад энэ өдрийг 1890 оноос 119 дэх удаа тэмдэглэж байна. Оросын алс дорнодын хотуудад олон мянган хүнийг хамарсан жагсаал цуглаан болж байна. “Нэгдсэн Орос улс” намын гишүүд, удирдагчид жагсаалыг тэргүүлж байна. Тэд “Ажил, Цалин, сайн сайхан амьдрал” уриа лоозон барьжээ.