ОХУ-ын гавьяат зураач Буриадын ардын зураач Юрий Мандагановын уран бутээлийн үзэсгэлэн Эрхүүд нээгдэв. Түүний шилдэг шигтгэмэл бүтээлүүд Орост төдийгүй АНУ, Франц, Германи, Монгол, Хятад гээд олон гадаад оронд өргөн дэлгэрсэн гэж сурвалжлагч Николай Видонов тэмдэглэв. Шигтгэмэл бол чимэглэл хавсарга урлагийн эртний төрлийн нэг юм. Юрий Мандаганов флоренцийн шигтгэмэлийн арга барилаар бүтээсэн том зургуудаа Эрхүүгийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэн тавьжээ. Өнгө өнгийн чулууг сонгон авч нийцуулж, хээ зургий нь ашиглаж ийн зураг бүтээдэг. Түүнээс гадна янз янзын чулууг нарийн тааруулах ёстой. Байгалийн туяат чулууг өнгөлж гайхамшигт зураг бүтээж байна. Буриадын зураач ийн чулуу Сибирь даяар цуглуулдаг. Гол төлөв гантиг, номин, өөхөн чулуу, хаш ногоолин болон сибирийн өөр туяат чулуу цуглуулж байна. «Чулуу шигтгэж хийсэн зураг чухал онцлогтой. Чулуу өнгө алдахгүй учир үүрд оршино гэж Юрий Мандаганов хэлээд “Бид дан орон нутгийн сибирийн чулуу хэрэглэдэг. Эдгээр чулуу сэтгэл татах хүч болон онцгой өнгө аястай. Гэвч материал олох нь амаргүй хэрэг. Геологчид олж болох газрыг надад зааж өгдөг. Машин хөлсөлж олон тоон чулуу гэртээ авчирдаг. Заримдаа ажил бүтэхгуй байна. Ямар чулуу авчирсанаа ойлгохын тулд усанд хийж огтлох хэрэгтэй гэв. Юрий Мандаганов эртний арга барилыг буриадын үндэсний аман зохиолын сэдэвтэй хослуулан онцгой зураг бүтээж байна. Зураачийн гарт чулуу амьгуй элемент байхаа больж сайн сайхан зүйлийг тусган харуулж эхэлдэг.
“Сибирийн үлгэр домог болон уламжлал ёс заншил миний олонх бүтээлд тусгалаа олсон юм. Эрхүү бол миний төрөлх хот юм. Залуу насандаа энд амьдарч зураачийн хувьд анхны алхам хийсэн. Эрхүүгийн зураачид миний бүтээлийг хэрхэн хүлээж авахад сэтгэл зовниж байна. Чулуу угаасаа хүйтэн материал юм. Түүгээр сэтгэл татам агуулга төгөлдөр зураг хийх зорилттой.
Юрий Мандаганов Улаан Үдийн нийтийн олон байшинг чимэглэжээ. Хожим амархан тээвэрлэж болох бат бөх хөнгөхөн жижиг бүтээл хийх санал бий болсон. Өнгө өнгийн чулууг тааруулж, талын нүүдэлчин гунж, малчин, морьт хүний зураг шигтгэж хийж байна. Чулуу туяаран үлгэрийн орон, сонин уул, гол мөрөн нуурыг дүрсэлсэн мэт санагдана.
Юрий Мандаганов энэ удаагийн үзэсгэлэнгийн төслөө бүгд найрамдах буриад улс Оросын бүрэлдэхүүнд сайн дураараа нэгдэж орсоны 350 жилийн ойд зориулжээ. Мөн ойг 2011 онд тэмдэглэх юм.