0“Оросын дуу хоолой” радио компаниас 15 мянга орчим Георгийн туузыг дэлхийн 160 улсын сонсогчиддоо түгээнэ. Манай радио компани гурван жил дараалан оросын цэрэг фашизмыг бут ниргэсэн ялалтад зориулсан «Георгийн тууз» дурсгалын арга хэмжээг санаачилсан РИА НОВОСТИ мэдээллийн агентлагийн түншээр ажиллаж байна.


0Тодорхой үйл явдалтай холбогдон аяндаа үүссэн арга хэмжээ хаяа нэг уламжлалт шинжтэй болдог. РИА НОВОСТИ агентлагийн сэтгүүлчид одоогоос таван жилийн өмнө дэлхийн 2-р дайнд байгуулсан ялалтын 60 жилийн ойгоор хар улбар шар судалтай тууз москвагийн гудамжуудад түгээхээр шийджээ. Энэ тууз оросын цэргийн хамгийн нэр хүндтэй шагнал- Георгий гэгээний одонгийн туузтай төстэй. Туузыг тэр даруй түгээж дууссан. Хар улбар шар судалтай туузыг машины антен, эмэгтэйн цүнх, хувцасны энгэрт зүүнэ. Хотынхон арга хэмжээг их сонирхов. Хун бүр арга хэмжээнд оролцож, георгийн тууз ханцуй буюу цүнхэндээ зүүхийг хүслээ. Дараагийн жил хар улбар шар судалтай тууз Москва төдийгүй оросын бусад хотод хожим хилийн чанадад бий болсон. Оросын элчин сайдын яам буюу албан ёсны арга хэмжээний хүрээнд түгээж төдийгүй өрийн хүмүүс тухайлбал МАЙКРОСОФТ америкийн компанийн орос хэлтэй ажилтнууд георгийн туузыг арга хэмжээ үргэлжлэх үед 4-р сарын 24-өөс 5-р сарын 9–ыг дуустал хувцастаа зуув. Америкийн мэргэжилтнүүд дэлхийг фашизмаас аварсан оросын цэргийг хүндэтгэн арга хэмжээнд саяхан нэгдлээ. Британийн ахмад дайчид Лондон дахь оросын амь үрэгдсэн дайчид, ар талын хөдөлмөрчдийн хөшөөнд 5-р сарын 9-нд цэцэг өргөх үеэрээ георгийн туузыг амь үрэгдэгсдийцн дурсгалын британийн бэлэгдэл болох намуу цэцгийн дэргэд зууж байна. Хөшөөний дэргэд мөн тэр үед цугларсан хүмүүс тэдний жишээг дагаж байна. Мөн георгийн тууз зүүсэн хүмүүс арис, Вена, Берлин ба өөр олон хотод тааралдах боллоо. Бид 45 сая орчим туузыг 30 улсад таван жилийн дотор түгээсэн. Тоо хэмжээ нэмэгдэнэ гэж арга хэмжээний зохион байгуулагчийн нэг москвагийн засгийн газрын нийт олонтой холбоо барих хорооны төлөөлөгч Василий Овчинников яриад, “ Нэг сая орчим тууз Москвад, бараг 2 сая тууз Санкт-Петербург болон нэлээд олныг оросын бусад хотод түгээхээр төлөвлөсөн. Оросын ГХЯ-ны эх орон нэгт хүмүүст дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн хэлтэс биднийг дэмжиж байна. Георгийн туузаа манай орны элчин сайдын яамдаар дамжин хилийн чанадад дэлгэрүүлнэ. Гадаад орнуудад бэлэгдэл зүйлтэй хамт эдгээр туузыг 5-р сарын 9 гэхэд түгээх юм. Эх орон нэгт хүмүүс тийм хусэлт тавьсан. Энэ арга хэмжээ маш идэвхтэй явагдсан орнуудад шаардагдах хэмжээний тууз газар дээр нь хийнэ.


0“Оросын дуу хоолой” радиогийн сонсогчид +7(495) 950-6944 утсаар ярихад, вэб сайтад гарч георгийн туузыг улс оронд нь чухам хаана түгээж байгааг мэдэнэ. Мөн сонсогчид маань арга хэмжээний тухай саналаа илэрхийлэх, дэлхийн 2-р дайнтай холбоотой гэр бүлийн явдал, дуртатгалаа өгүүлэх боломжтой байна.