“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. Олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эвслийн бус бүс нутгийн нэгдэлд ажиглагчийн статустай Монгол, Энэтхэг, Иран, Пакистан зэрэг улстай ШХАБ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байна. “Бид ажиглагч орнуудтай хамтран явуулах арга хэмжээг 2012-2013 оны төвлөгөөнд оруулах боломжийг хэлэлцэж байна” гэж ШХАБ-ын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нарын зөвлөлгөөний төгсгөлд Москва хотноо болсон хэвэлэлийн бага хурал дээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюк ийнхүү мэдэгдэв.  ШХАБ-ын орнууд цэргийн хамтын ажиллагааны хүрээнд жил тутам хамтарсан цэргийн сургуулилт хийдэг гэж манай тоймч Альберт Папоян тэмдэглэв. ШХАБ-ын орнууд янз бүрийн дээрэмчийн бүлгийн халдлагад өртсөн анхны объектын нэг юм. Мянга орчим цэргийн албан хаагч оролцсон терроризмын эсрэг анхны сургалт 2003 оны 8-р сард Казахстан, Киргизийн нутагт болсон. “Энхийн даалгавар” нэртэй терроризмын эсрэг сургалт 2007 оны 8-р сард Челябинск мужид болсон юм. Үүнд ШХАБ-ын орнуудын 5 мянга орчим цэргийн албан хаагч оролцсон байна. “Энхийн даалгавар” сургалт талуудын тохиролцсоноор жилд хоёроос багагүй удаа болж байна. “Оросын дуу хоолой” радиогийн байнгын сонсогчдод Орос, Хятад, мөн төв Азийн Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс ШХАБ-ын гишүүн орон болохыг сануулахад илүүц биз ээ. Өнөөгийн байдлаар Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улс тус байгууллагад ажиглагчийн статустай юм. Эдгээр ажиглагч орнууд ШХАБ-ын хүрээнд илүү нягт хамтран ажиллах байр суурьтай, энэ Байгууллагын бүрэн эрхт гишүүн болох хүсэлтэй байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн юм. ШХАБ 2001 оны 6-р сард байгуулагдсан. Энэ жил тус байгууллага 8 жил болно. Энэ байгууллага байгуулагдаад удаагүй ч, дэлхий дахинаа олон улсын нэр хүндтэй байгууллага болжээ. НҮБ, Европын Холбоо, ТУХН-ийн орнууд, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, Лалын бага хурлын байгууллагатай нягт хамтран ажиллаж байна. Энэ байгууллага НАТО-тай тулгамдсан асуудлыг шийдэхэд бэлэн байна. Хамгийн гол нь ШХАБ болон НАТО-ийн сонирхол, зорилт нь төв азийн бүс нутаг, дэлхийд бүхэлдээ тэр бүр давхцахгүй байна. Энэ байр суурийг батлах үүднээс ШХАБ-ын орнуудын Батлан сайд нарын зөвлөлгөөний төгсгөлийн мэдэгдэлд дурдсан ерөнхий ойлголтоос иш татвал, “21-р зуунд олон улсын хамтын нийгэмлэг зөрчилдсөн, эвслийн сэтгэлгээнээс бүрэн ангижирч, дарангуйллын бодлого хэрэгжүүлэх, маргаан, санал зөрөлдөөнийг хүчээр шийдэхээс сэргийлэх хэрэгтэй” гэжээ. Энд АНУ, НАТО-ийн холбоотнуудын тухай ярьж байгааг улс төр төдий л ойлгодоггүй хүмүүс ядах юмгүй ойлгох биз ээ. Тэд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг үл ойшоож, Югославын хот, тосгоныг үнс нурам болгож, Иракт санаатай цөмөрсөнөөс хойш хэдэн жилийн дараа буюу саяхнаас энэ шийдвэр том алдаа байсныг ойлгож байна. Төгсгөлд нь ШХАБ-ын орнууд цэргийн салбарт хамтран ажиллах нь аль нэг улс орны эсрэг чиглээгүй болохыг тэмдэглэе. ШХАБ нь төв Азийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэхийг чармайж байгаа эвслийн бус нэгдэл юм. Тиймээс Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс энэ чиглэлд хамтын хүчин чармайлтаа уялдуулахад их анхаарал хандуулж байна. Хятад улс ШХАБ-ын хүрээнд Орос улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Хятад улс глобалчлал, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оролцож байна гэж Хятадын олон улсын хүрээлэнгийн ахлах зөвлөгч Ли Цзинзе ярив. ШХАБ-ын хүрээнд бүх талын харилцааг өргөжүүлэх чухал зорилтыг 6-р сард болох энэ нэгдлийн төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэнэ.
“Оросын дуу хоолой радиогийн” тоймч Альберт Папояны тайлбарыг хүргэлээ.