0Москва хотноо усан оргилуур ажиллаж эхэллээ. Нийслэлийн дарга Юрий Лужков олон жил тогтсон уламжлалаар усан оргилуурыг ажиллуулж эхлэв. Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 60 жилийн ойгоор байгуулсан “Музыка Слава” усан оргилуурын цогцолборт ёслол болов. Москва хотод нийт 300 орчим усан оргилуур байдаг. Хамгийн эртний усан оргилуурыг 1935 онд Их театрын орчимд байгуулсан. Усан оргилуур 10-р сарын дунд хүртэл ажиллана.