0Орос улсын гал хамгаалах алба өнөөдөр 360 жил болж байна. Москва хотод түймэр унтараахад чанд журам тогтоосон “Хотын хууль тогтоомж” хэвлэгдсэн 1649 оны 4-р сарын 30-аас энэ байгууллагын түүх эхэлдэг. Өнөөдөр Улсын гал түймэртэй тэмцэх алба орчин үеийн техник, эрдэм шинжилгээ, сургалтын баазтай Орос улсын Онц байдлын яамны бүрэлдэхүүнд багтдаг хүчтэй шуурхай байгууллага юм. Оросын гал хамгаалагчид жил тутам 100 мянган хүний амийг авардаг.