Гарцаагүй Украины нутгаар дамжуулан Европт хий нийлүүлэхэд шаардлагатай санхүүжилтэд Орос улс оролцоход бэлэн байна гэж Засгийн газрын дэд сайд Игорь Сечин мэдэгдэв. Тэрээр Еврокомиссийн эрчим хүчний асуудал хариуцсан ажилтан Андрис Пиебалгстай уулзахдаа Украинд хийн тээврийн системээ ажиллуулахад 20 тэрбум шоо метр түлш шаардлагтай байна хэмээн тэр тэмдэглэжээ. Хэрэв үүнийг хийхгүй бол 1-р сард дэгдсэн хийн маргаан илүү хурц хэлбэрээр илэрч болохыг Игорь Сечин анхааруулав. Киев хийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүйн улмаас “Газпром” компани Украинд хий нийлүүлэхээ зогсоосон юм. Дараа нь европт нийлүүлэх хийг Украин нутагтаа хоёр долоо хоног барьжээ.