Орос улс Европын Холбооны худалдаа-эдийн засгийн салбарт дотоодын зах зээлээ хамгаалах бодлогын эсрэг тэмцэнэ гэж Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Москва дахь Гадаад хэргийн яамны дэргэдэх Ажил хэргийн хуралдаанд тэрээр хэлэхдээ, Европын Холбоотой хийсэн худалдаа нэлээд хохирсон дэлхийн хямарлыг энэ бодлого хүчтэй өдөөсөн. Оросын тал европын түншүүдэд багагүй гомдолтой байна. Юуны түрүүнд демпингийн эсрэг дүрэмд хамаатай. Ялангуяа энэ бодлогын үндэслэл эгдүүцэх шалтгаан болж байна гэж Сергей Лавров хэллээ. Орос, Европын Холбоо харилцан нөхдөг түнш, нөгөөтэйгүүр өрсөлдөгчид биш тул “хориотой арга хэмжээ” авах ёсгүй гэж тэр тэмдэглэв.