Моква эрчим хүчний хамтын ажиллагааны хууль эрхийн үндсийг эрс сайжруулахыг Брюссельд санал болгож байна. Москва хотод болж байгаа эрчим хүчний асуудлаарх Европын Холбоо, Орос улсын байнгын түншлэлийн Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд энэ санаачилгыг хэлэлцэж эхлэв. Манай тоймч Константин Гарибов дэлгэрэнгүйг хүргэнэ.
Орос улс, Европын Холбоог санхүүгийн хямарлыг үл харгалзан урт хугацааны хөгжлийн илүү тогтвортой загварыг хангах ерөнхий зорилт нэгтгэж байна. Эрчим хүчний аюулгүй байдлын зохих систем байгуулахгүй бол энэ үл гүйцэлдэх санаа хэвээр байна. Орос улсын хувьд тогтвортой зах зээл, түүхий эдийг дамжуулагч зэрэг урьдчилж хэлж болох түншүүд юм. Харин Европын Холбоонд импортын эх үүсвэрийг дээд зэргээр төрөлжүүлсний дүнд өсөн нэмэгдэж байгаа нефтийн хэрэгцээг бүрэн хангах явдал юм. Энэ тухайд Орос улс, Европын Холбоо эртнээс түншилж байгаа ч, зөрчлөөс сэргийлж, түүнийг шийдэж чадахгүй байна. Украин 2009 оны нэгдүгээр сард оросоос Европт нийлүүлж байсан хийг саатуулж, 15 оронд хийн дайн зарласан юм. Тэд Эрчим хүчний хартид гарын үсэг зурсан ч, Киевт хариу үйлдэл үзүүлэхэд хууль эрхийн хөшүүргийг ашиглаж чадаагүй юм.
Үүнтэй холбогдуулан Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев эрчим хүчний нөөцийн дэлхийн худалдааны хууль эрхийн үндсийг эрс сайжруулах шаардлагатай тухай асуудлыг өргөн дэвшүүлсэн юм. “Их наймын бүлэг”, “их хорь”, Европын Холбоо, ТУХН-ийн улсууд, олон улсын болон бүс нутгийн бусад байгууллагатай хамтран хуулиар үүрэг хүлээх цогц баримт бичиг боловсруулах тухай юм. Үйлдвэрлэгч орнууд, түүхий эдийг нутгаараа дамжуулж байгаа орон, эрчим хүчний нөөцийг хэрэглэгч орнууд энэ баримт бичгийг боловсруулахыг Москва уриалж байна. Ердийн монополийн асуудал эрхэлсэн хүрээлэнгийн шинжээч Алексей Белогорьев “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа үүнд анхаарал хандуулав. 
Харамсалтай нь өнөө үед нийлүүлэгч, дамжуулагч орон, эрчим хүчний нөөц хэрэглэгч орнуудыг нэгтгэсэн бүгд хүлээн зөвшөөрсөн олон улсын хэлэлцээр байхгүй байна. Орос улсын үндсэн саналаар бүх улс эрчим хүчний сүлжээ, эрчим хүчний нөөц эзэмших эрхээ хадгалах юм. Одоо үйлчилж байгаа Эрчим хүчний харти, мөн гэрээнд үйлдвэрлэгч, түүхий эдийг нутгаараа дамжуулж байгаа орнуудын эрчим хүчний аж ахуйг эзэмших эрхийг нарийн тусгаагүй байдаг. Нийлүүлэгч, дамжуулагч, хэрэглэгч түүхий эдийг нийлүүлэхэд саад хийсэн, нефть, хий, тэдгээрийг олборлох төлбөр төлөөгүй тохиолдолд хариуцлага хүлээх шинэ баримт бичгт гарын үсэг зурах Орос улсын санал онцгой ач холбогдолтой юм. Эрчим хүчний түүхий эд нийлүүлэхэд зөрчлийг шийдвэрлэх нарийвчлан боловсруулсан, тодорхой механизмыг анх удаа нэвтрүүлж байна.
Өнөө үед Орос улс Европын Холбоотой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд улс төрийн саад тотгортой тулгарч байна. Энэ саад тотгор эрчим хүчний харилцаанд хүчтэй саад болно. Өнөөдөр Москвад эхэлсэн Медведевийн санаачилгыг тойрсон хэлэлцүүлгээр Европын Холбоо олон улсын эрчим хүчний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн эдгээр саад тотгорыг арилгахад хэр бэлэн байгааг харуулна.