Орос улсын Алс Дорнодын ойд түймэр дэгдсэн байна. Өчигдөр түймэр хоёр дахин их газар нутаг буюу 400 орчим га газар нутгийг хамарчээ. Түймрийн 20 гаруй голомтыг нурангид оруулсан ч, 35 газар ойн түймэр дэгдсэн байна. Суурин газар, эдийн засгийн объектад хараахан заналхийлээгүй байна гэж Онц байдлын яамны төлөөлөгч тэмдэглэв. Баруун Сибирийн өмнөд хэсгийн нутаг, Өвөрбайгалийн хязгаарт ойн түймэр ихэсчээ. Энэ нь юуны түрүүнд цаг агаар дулаахан байгаатай холбоотой. Үүний зэрэгцээ улс орны ихэнх хэсэгт цас хайлаагүй болохыг цаг уурчид тэмдэглэв.