0АНУ-ын засаг захиргаа Орос улстай тогтоосон харилцаагаа дахин “ачааллахад” онцгой ач холбогдол өгч, ерөнхийлөгч Барак Обама 7-р сард Москвад айлчлахад идэвхтэй бэлтгэж байна. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны дарга Майкл Хаммер энэ тухай мэдэгдэв. Лондонд саяхан болсон “их хорийн” дээд хэмжээний уулзалтад хоёр орны ерөнхийлөгч нар анх удаа уулзасныг тэр сануулав. Барак Обамын айлчлалын үеэр бүрэн хэмжээний дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байна.