Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ “гахайн томуу” өвчний вирусын тархалтын аюул заналын түвшинг /болзошгүй 6 түвшин/ 5 дахь түвшинд хүргэжээ. Үүнийг тахал хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм хэмээн ДЭМБ ерөнхий захирал Маргарет Чен мэдэгдэв. Одоо дэлхийн хэмжээнд 11 оронд шинэ өвчний 114 тохиолдол байна. Мексикт 7, АНУ-д 1 хүн нас баржээ. Мексикт “гахайн томууг” санагдуулах өвчнөөр 160 орчим хүн нас барсан юм.