Орос, Абхаз, Өмнөд Осетийн ерөнхийлөгч нар өнөөдөр Москва хотноо уулзаж, улсын хилийг хамгаалах хамтарсан хүчин чармайлтын тухай хэлэлцээрт гарын үсэг зурна. Хоёр талын харилцааны хууль эрхийн бааз суурийг байгуулах тэдний энэ алхам нь өнгөрсөн оны 9-р сард найрамдал, хамтын ажиллагаа, харилцан тусламж үзүүлэх тухай гэрээнд тусгасан зүйлийн эхлэл хэмээн Кремлийн эх сурвалж мэдэгдэж байна. Үүнээс гадна Д.Медведев, Сергей Багапш болон Эдуард Кокойты нар эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх бодолтой байна.