Хүндэт радио сонсогчдынхоо амрыг эрье. “Манай шуудангийн хайрцаг” долоо хоног дутмын нэвтрүүлэг “Оросын дуу хоолой” радиогийн долгионоор гарч байна. Манайд ирээд байгаа захидлуудын тоймоор нэвтрүүлгээ уламжлал ёсоор эхэлье. Сонсогчид маань Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд захидал ирүүлсээр байна. Тухайлбал Улаанбаатарын С.Улаан, Н. Очирдарь, Ц.Рагчаа нар болон Төв аймгийн Баянчандмань сумын З.Зэнзэд, Сэлэнгэ аймгийн Жавхалант сумын М.Балжиням, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын У.Байтурсан, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Б.Бямбаа нар болон бусад хэд хэдэн сонсогч уралдааны асуултад хариулсан байна. Тухайлбал Н.Ядмаа уралдааны асуултын хариугаас гадна зөвлөлтийн нисэгч С.Грицевичэд зориулсан шүлгээ ирүүлэв. Энэ шүлгийг сонсоно уу. Уралдаанд сонирхолтой бутээлээ ирүүлсэн анд нөхөддөө чин сэтгээлээсээ талархал илэрхийлье. Халх голын баатаруудын хөшөөг шинчлэн засварлаж, ойр хавийн Старо-Читинский оршуулгын газрыг тохижуулахад Өвөр байгалийн хязгаарт мөнгө цуглуулсаар байна. Эдүүгээ хөшөөний эд ангийг бэлтгэж, хашаа хийж байна.
Өвөр байгалийнн цөөнгүй оршин суугч Халх голын баатаруудын дотор байна. Олон хүн монголын тал нутагт амь үрэгджээ. Хүнд шархадсан цэргийн дарга нар болон дайчид фронт орчмын Читийн эмнэлэгүүдэд нас барсан юм. Тэднийг Старо-Читинское оршуулгын газарт нутаглуулжээ. «Халх гол-2009» зохион байгуулах хороо эндхийн хүн амд хандан Эх орноо хамгаалагсдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд боломжийнхоо хэрээр санхүүгийн тусламж узүүлэхийг уриалав. Түүнчлэн зохион байгуулах хорооны гишүүд Өвөр байгалийн оршин суугчдад хандан Монголд байлдан дайтсан төрөл төрөгсөд, ойрын хүмүүсийг санан дурсаж, гэрийн архив гэрэл зургийн цомгоо ахин харж эндхийн баатаруудын цэсийг сэргээхэд туслах хүсэлт тавьжээ. “Өвөр байгалийн интернационалч үзэлтнүүд, энхийг сахиулагчид. 1929-2008 онд зэвсэгт мөргөлдөөнд оролцогчид» 4 дэх боть ном «Өвөр Байгалийн нэвтэрхий толь бичиг» номын сан хэмээх цувралд нэмэгдлээ. Энэ номын «Халх голд 1939 онд гарсан мөргөлдөөн» гэсэн бүлгийг зөвлөлт-монголын цэрэг японы милитаристуудыг бут ниргэсэн явдалд зориулжээ. Ах дүү Монгол улсын дорнод хил дээр байлдаанд оролцсон өвөр байгалийн 1074 оршин суугчийн нэрийг дээрх нийтлэлд анх удаа дурдсан юм. Чит мужид нийт 30 мянга орчим хүнийг дайчилж Халх гол руу явуулсан билээ. Одоогоос олон жилийн тэртээ 1939 онд амь үрэгдсэн өвөр байгалийн 413 оршин суугчийн нэр тодроод байна. Монгол Улс Халх голд амь үрэгдсэн зөвлөлтийн дайчдыг эрж хайхыг Орос улдсад зөвшөөрөв. Гол төлөв Буриад үндэстнүүд багтсан хайгуулын экспедици 8-р сард аялна. Одоо Сэлэнгэ аймгийн Жавхалан сумын М.Балжинямын хүсэлтийг биелүүлж, «Чамгүйгээр…» дууг хүргэе. Андрей Губин дуулж байна.
Андрей Губин та бүхэнд зориулж дууллаа. «Шуудангийн хайрцаг» нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараахь сэдэв сонсогчдын тухайлбал Улаанбаатарын С.Давагдорж, Өмнөговь аймгийн Е.Бямбажав, Увс аймгийн Баруунтүрүү сумын Ш.Жамбалсурэн нарын сонирхолыг татах бололтой. Одоо цаг уур, байгалийн өөрчлөлтийн асуудлыг хөндөж ярина. Сибирь түүний дотор Буриадын ургамал, амьтны аймаг өөрчлөгдөж байна. Дэлхийн цаг уурын байдлын өөрчлөлт үүний шалтгаан боллоо. Цаг уур судлалын станцууд үүнийг бараг дэлхий даяр бүртгэжээ. Тухайлбал Буриадад агаарын жилийн дундаж температур сүүлийн 30 жилд 2 хэмээр нэмэгджээ. Буриадад гол төлөв өвлийн дулаарал үүнд нөлөөлөв. Өвөр Байгалийн энгийн ургамал амьтны аймаг өөрчлөгдөж байгааг буриадын эрдэмтэд одоо ч ажиглаж байна.
Буриадад байгаагүй хорхой шавьж бий болсныг амьтан судлаачид тогтоов. Тухайлбал переливница хэмээх 10-15 см далавчны дэлгэцтэй том хурц өнгөтэй эрвээхэй тэдгээрийн дотор байна. Эрвээхэй маш гоё өнгөтэй. Буриадад урьд ийм том эрвээхэй ер тааралдаж байсангүй. Ийм төрлийн орон нутгийн эрвээхэй жижиг, далавчны дэлэц нь 5 см-ээс урт биш байна.
Туурайтан том амьтан Өвөр Байгалийн зүүн-өмнөд нутгаас хойд нутагт нь шилжиж байна. Харин дулаан агаарт дуртай амьтан суурьших бүсээ өргөжүүлж байна. Одоо ийн амьтан Монгол төдийгүй Өвөрбайгалийн хязгаарт тааралдана.
Буриадад дулаарахын хамт хур тунадас багасав. Өмнөд Буриад тал, хээр ойт хэсэгт оршдог. Дулаарсан учраас уур ихсэж, агаар улам тунгалаг болж, газрын хөрс ган гачигт нэрвэгдэж байна. Харин Буриадын агаар тэртэй тэргүй хуурай учир ган гачиг экологийн системд зохисгүй нөлөөлж байна. Хус, улиас гэх мэт мод гандаж байна. Зарим навчит ойн бүрмөсөн сөнөжээ.
Мод муу ургавал хортон шавьжны тоо хэт ихсэж, ургамал, амьтан өвчлөл нэмэгдэнэ. Энэ бүх өөрчлөлт аажмаар олон жилийн турш үргэлжилнэ. Эрдэмтэд тодорхой дүгнэлт хийхийн тулд нөхцөл байдлыг ажиглах үүрэгтэй юм. Одоо байгаль өөрсдөө асар том туршилт хийж, хувьсаж байна. Энэ өөрчлөлт хэр тогтвортой болохыг хэлэхэд бэрх.
Буриадын олон дүүргийн байгалийн экосистемийн бүрэлдэхүүний тэнцвэр өөрчлөгдөж байгааг эрдэмтэд тогтоожээ. Нэг төрөл амьтны популяци муудаж, нөгөө нэг нь хүчирхэгжиж байна. Дулаан, хуурай нөхцөлд дасан зохицох чадалтай төрөл амьтны популяц хүчирхэгжиж байна.
Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Улаанбаатар хотын сонсогч Н.Долгорсүрэн, Баянхонгор аймгийн сонсогч Л.Ендонсамбуу нар орос ардын дуу сонсох дуртай аж. Та бүхэн Пелагейн дуулсан “Миний зочны өргөөнд” дууг сонсоно уу. Та бүхэн дуучин Пелагейн “Миний зочны өргөөнд” дууг сонслоо. “Манайш шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье.
Сибирь, Алс Дорнодын үр тариа боловсруулагч “Пава” компанийн ажлын тэргүүн зэргийн зорилтын нэг нь жижиг савтай бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах явдал юм. Өнөөгийн байдлаар “Пава” компани “Пава” болон “Алтай-батюшка” хөх, цагаан ууттай, худалдааны хоёр тэмдэгтэй, жижиг ууттай гурил үйлдвэрлэж байна. Одоогоор 200 тонн гурилыг Монголд илгээсэн байна. Монголын түнш туршилтын зорилгоор 1, 3, 5 кг савтай гурил авахаар болжээ.
“Пава” НХН монголын түншүүдэд хэвэг нийлүүлж байна. Одоогоор Ребрихинскийн үйлдвэр талстжуулсан, талстжуулагүй хэвгийг Монголд нийлүүлж байна. Монгол, мөн Оросын янз бүрийн бүс нутгаас хэвэг худалдан авах хүсэлт их ирж байна. Учир нь “Пава” компани сайн чанарын хэвэг үйлдвэрлэдэг байна. Малаа тэнцвэртэй, зохистой тэжээлээр өсгөх хүсэлтэй мал аж ахуй эрхлэгчид энэ компанийн бүтээгдэхүүнийг өндөр үнэлдэг. Оросын шинжлэх ухааны академийн Уралын салбарын физиологийн хүрээлэн Монголын шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнтэй Монгол болон Оросын хойд европын хэсгийн ургамалын пектин полисахаридын онцлог, бүтцийг судлах гэрээ байгуулав. Буриад, Монголын худалдаа эрчимтэй хөгжиж байна. Буриадын хүнсний зах зээлийн 42 хувийг дахин боловсруулахаар Монголоос авч байгаа хөлдөөсөн мах эзэлж байна. Өнгөрсөн жил хөрш орноос Буриадад 3 мянга гаруй бод малын мах нийлүүлсэн байна. Буриад улс Монголоос авсан импорт 8,6 сая доллар байна. Элист хотод 5-р сарын 3-7-нд “Пентатоник” орчин үеийн хөгжмийн олон улсын наадам болно. Энэ наадамд монгол хэлтэй үндэстнүүд оролцоно. Тухайлбал наадамд Монгол, Хятадын Шиньжаан Уйгурын автономит нутаг, Буриад, Тува, Москвагийн хөгжмийн зохиолчдыг урьжээ. Халимагийн Улсын концертын танхимд хэд хоногийн турш дээрх орны хөгжмийн зохиолчдын бүтээлийг олонд хүргэнэ. Үүнээс гадна наадмын хүрээнд монгол хэлтэй ард түмнийг нэгтгэх тусгай вэб хуудас байгуулах асуудлыг хэлэлцэнэ. Орос-монголын “Их торгоны зам” аялалынхан 5-р сард товлосон маршрутаар аялалдаа гарна. Халимагийн ард түмэн сайн дураар Оросын бүрэлдэхүүнд орсны 400 жилийн ойг тохиолдуулан энэ аялалыг зохион байгуулж байна. Манай эриний өмнөх 3-р зуунаас 16 зуун хүртэл байсан Их торгоны зам нь Өрнө, Дорныг холбосон худалдааны гол зам байсан бөгөөд Халимагийн нутгийг дайран өнгөрч байжээ. Их торгоны замаар Хятадаас үнэтэй торго, алт, амтлагч, будагч бодисыг европчүүдад худалдахаар авч явж байжээ. Олон улсын багийг нэрд гарсан аялагч Федор Конюхов удирдаж байна. Энэ аялалын явцыг бид хамтдаа ажиглана. Бид “Манай шуудангийн хайрцаг” ээлжит дугаараа өндөрлөж байна. Улаанбаатар хотын сонсогч Д.Лхагвасүрэнгийн хүсэлтээр Валерий Леонтьевын дуулсан “Маргарита” дууг хүргэе. “Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлэг” дууслаа. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултанд дуртаяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Эрхэм сонсогчид оо, дэлхийн улс төрийн үйл явдал, орос-монголын харилцааны талаарх мэдээ материал, мөн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг манай www.ruvr.ru вэб хуудасны монгол хэл дээрх хуудаснаас уншина уу.