Орос улс газар хөдлөлтөөс сэргийлж, хор уршгийг арилгах салбарт Арктикийн зөвлөлд тэргүүлэхэд бэлэн байна гэж Орос улсын Гадаад хэргийн сайд сайд Сергей Лавров мэдэгдэв. Тэрээр Норвегийн Тромсё хотод Арктикийн Зөвлөлийн гишүүн орны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр ийнхүү мэдэгдэв. Арктикт эдийн засгийн төсөл хэрэгжүүлэхэд аюулгүй байдлын систем байгуулах тухай орос улсын санаачилгыг дэмжсэнд Сергей Лавров уулзалтад оролцогчдод талархасан тухай манай сурвалжлагч дамжуулав. Арктикт нисэх онгоц, хөлөг онгоцыг аварч, эрж хайхад хамтран ажиллах тухай баримт бичиг боловсруулахаар өнөөдөр шийдсэнд Орос улсын гадаад хэргийн сайд сайшаав. Бүс нутагт цэрэг улс төрийн эвсэл байлгах эсвэл хүчний шийдвэр шаардлагатай зөрчил гарч болох бүс хэмээн Арктикийг үзэж байгаа байр суурийг үндэслэлтэй хэмээн үзэж болохгүй хэмээн Гадаад хэргийн сайд тэмдэглэв. Харин эсрэгээр Арктикийн хатуу ширүүн нөхцөлд хамтын хүчээ уялдуулж, харилцан ажиллах шаардлагатай хэмээн Сергей Лавров хэллээ.