Өнөөгийн хямарлын нөхцөлд мэргэшсэн боловсон хүчнийг хэвээр үлдээж, иргэдийн хөдөлмөрийн эрхийг хамгаалах нь төр засгийн чухал зорилтын нэг хэмээн Орос улсын Ерөнхийлөгч Д.Медведев хэллээ. Тэрээр Кремльд төрийн шагнал гардуулах ёслолын үеэр оросын иргэдийн байдлыг хөнгөвчлөхөд шаардлагатай бүхнийг хийх ёстой хэмээн тэмдэглэв. Тухайлбал залуусыг эрэлт ихтэй мэргэжлээр сургах тухай юм. Хөдөлмөрийн бүтээмж, инновацийн шинэ технологи нэвтрүүлэх нь үүнээс дутахгүй чухал хэмээн ерөнхийлөгч үзэж байна. Ерөнхийлөгчийн ярьснаар яг энэ тухайд төдий л ахиц байхгүй байна. Өнөөгийн хямарал түр зуурын үзэгдэл. Орос улс үүнээс хүнд нөхцлөөс гарч байсан гэж тэр ярив.