0 Техникийг хүнсээр солино. Монгол Улсын армийн зэвсэглэлд удахгүй Т-72 танк, хуягт техник, нисдэг тэрэг, агаарын эсрэг батлан хамгаалахын систем бий болно. Монгол Улс үүний хариуд Орос улсын Алс Дорнод, Сибирийн цэргийн тойрогт чанартай мах нийлүүлэх юм. Оросын Ерөнхий жанжин штабын дарга Николай Макаров Улаанбаатар хотод албан ёсоор айлчлахдаа энэ тухай мэдэгдэв.