Киргиз “Манас” америкийн цэргийн баазыг үргэлжлүүлэн ашиглах, түүний статусыг өөрчлөх тухай яриа хэлэлцээ хийгээгүй хэмээн Киргизийн ерөнхий сайд Игорь Чудин лхагва гаригт сэтгүүлчдэд мэдэгдэв. Цэргийн баазын талаарх гэрээг хүчингүй болгох хууль байгаа, түүнд ямар нэг өөрчлөлт оруулаагүй болохыг тэр сануулав. Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жефф, АНУ “Манас” цэргийн баазыг цаашид ашиглах тухай Бишкектэй хийж байгаа яриа хэлэлцээнд ахиц гаргасан хэмээн урьд хийсэн мэдэгдэлд Киргизийн ерөнхий сайд ийнхүү хариуллаа. Цэргийн баазыг 8-р сарын 18-нд Киргизээс гаргах ёстой юм.