Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хүүхдийн эрүүл мэнд, эрхийг хамгаалах арга хэмжээг чангалахад чиглэсэн хууль батлав. Баримт бичгийн нэг зүйлд хүүхдүүдэд чиглэсэн “хөл хорих цаг” тогтоосон байна. Одооноос 18 нас хүрээгүй, өсвөр насны хүүхдүүд “шөнийн цагаар” эцэг эхийн хараа хяналтгүй дангаараа олон нийтийн газар байхыг хоригложээ. Энэ нь согтууруулах ундаа худалддаг дэлгүүр, дискотек, бар цэнгээний газарт хамаатай юм. Орон нутгийн уламжлал, онцлогийг харгалзан бүс нутгийн засаг захиргаа зохих хуулинд насны хязгаарыг хоёр жилээр нэмж болох юм. “Шөнийн цаг” гэдэгт оройн 22 цагаас өглөөний 6 цаг багтана.