Орос улсын Холбооны зөвлөлийн сонгуульд 7 хувийн санал авах хязгаарыг даваагүй намуудыг Төрийн Думд оруулах хуулийг сайшаалаа. Сонгогчдын 5 хувь хүрэхгүй санал авсан улс төрийн намын төлөөлөгчид Төрийн Думд орохыг зөвшөөрсөн юм. Хэрэв тухайн нам 5-6 хувийн санал авсан бол нэг мандат, 6-7 хувийн санал авсан тохиолдолд Төрийн Думд 2 мандатай болно. Тэгэхлээр парламентын доод танхимд суудалтай болсон намууд Улсын Думын ажилд оролцох, бусад намын бүлгүүдийн адил төлөөлөгчөө Улсын Думын албанд нэр дэвшүүлэх зэрэг зохих бүх эрхийг эдэлнэ.