Орос, Украины харилцаанд шашны хүчин зүйл чухал үүрэг гүйцэтгэж байна гэж хамба лам Кирилл үзэж байна. Хоёр улс нэг сүм, нэг уламжлал, түүхээр холбогдсон хэмээн хамба лам Москва хотноо Украины ерөнхий сайд Юлия Тимощенкотой уулзахдаа мэдэгдсэн билээ. Орос, Украины харилцаанд тулгарсан бэрхшээлийг даван туулахад өөрөөс шалтгаалах бүхнийг хийхэд бэлэн байна гэж Кирилл мэдэгдэв. Тэрээр Юлия Тимощенкод замын шүтээнийг улаан өндөгний баярын бэлэг болгон өгсөн юм. Юлия Тимощенко Оросын үнэн алдартны шашны тэргүүнийг Киев хотод хүрэлцэн ирэхийг урьсан юм.