Та бүхэн “Оросын дуу хоолой” радио сонсож байна
Москва хотын дарга Юрий Лужков, Улаанбаатар хотын дарга Г.Мөнхбаяр нар 3-р сарын төгсгөлд Орос улсын нийслэлд уулзахдаа, Москвагийн дэмжлэгээр Улаанбаатар хотын усны хангамжинд усны аж ахуйн цогцолбор барихаар шийдсэн билээ. Орос болон дэлхийн 45 оронд 400 цахилгаан станц барисан оросын “Институт Гидропроект” байгууллага төслийн баримт бичгийг боловсруулж, “Мосводоканал НИИ проект” байгууллага цогцолбор барих төслийг хэрэгжүүлнэ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович “Институт Гидропроект” багууллагын ерөнхий инженер Сергей Паремудаас төслийн ажлын талаар ярихыг хүссэн юм.
Улаанбаатар хот өнөө хир цооногийн усан хангамжтай. Хотод ус хүрэлцэхгүй байна. Саяхнаас энэ бэрхшээлтэй тулгараад байгаа юм биш ээ. Бүр 1970-аад онд хотын ус хүрэлцэхээ больсон юм. Манай “Институт Гидропроект” байгууллага тухайн үед энэ асуудлыг хариуцаж байсан юм. Бид Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийн хөрөнгө оруулалт, техникийн төслийн үндэслэлийг боловсруулсан юм. Монгол Улсын нийслэлийн усан хангамжинд хамгийн зохистой хувилбар болох усны агуулах барихаар шийдсэн. Төслийг 1981 онд боловсруулж, усны зангилааны барилгын газрыг тодорхойлсон ч, хэрэгжүүлж чадаагүй юм. Цаг үе, төлбөр тооцооны хэлбэр ч өөрчлөгдсөн. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам өсч, аж үйлдвэрийн шинэ байгууллага их барьж, хотын усны хэрэгцээ нэмэгдсэн. Монгол Улсын нийслэл хоногт дунджаар 170 мянга шоо метр ус хэрэглэдэг. Туул голын эргийн татамд орших газар доорх усны 4 ундарга энэ хэрэгцээг хангаж байна. Аажимдаа голын усны нөөц шавхагдаж, хотын хэрэгцээг хангахаа болино. Тиймээс Москва, Улаанбаатар хотын захиргааны хамтын ажиллагааны хүрээнд 2007 онд монголын тал урьд боловсруулсан төслөө хэрэгжүүлж, ундны ус цэвэрлэх станц барихыг хүссэн юм. Хоёр орны нийслэлийн дарга 3-р сард Москва хотод уулзахдаа энэ талаар тохиролцсон юм. 
Улаанбаатар хотын усан хангамжийн төсөл ямар агуулгатай байх вэ? 1981 оны төслийг тэрчигт нь хэрэгжүүлэх боломжгүй байх.
Усны хоолойн схем хэвээр байна. Эхний төслийг хэрэгжүүлэхээр тооцсон Улаанбаатар хот нэлээд өргөжиж, өргөн уудам нутаг дэвсгэрийг хамрах болсон. Тэгэхлээр төслийн үзүүлэлт өөрчлөгдөж байна. Усны аж ахуйн цогцолборт усны агуулах, усан цахилгаан станц, хоолой, цэвэрлэх байгууламж багтана. Цогцолборын хүрээнд Туул голд усан хангамжийн шинэ ундарга байгуулахын зэрэгцээ усны эрчим хүчинд тулгуурлан хямд цахилгаан эрчим хүч боловсруулж, голын татамд газар доорх ус нөхөгдөх горим, экологийг сайжруулж, Мандалговь хот, Таван толгой, Оюу толгой уурхайг усаар хангана.
Шинэ төслийг ямар хугацаанд хэрэгжүүлэх вэ?
Төслийн зарчмын тохиролцоонд хүрсэн. Одоогоор техникийн үзүүлэлтийг хэлэлцэж байна. Манай хүрээлэн нутгийн онцлогийг судалж, барилга барих газар хайгуул шинжилгээ хийнэ. Төслийг хэрэгжүүлэхэд монголын компани, мэргэжилтнүүдийг татан оролцуулыг үгүйсгэхгүй. Төслийн санхүүжилт тодорхой болсны дараа энэ бүгдийг шийдэнэ. Төслийг Москва хотын зээлээр хэрэгжүүлэх байх. Ажил хэвийн байвал жилийн дотор төсөл бэлэн болно.  Москва хотын “Институт Гипропроект” байгууллагын ерөнхий инженер Сергей Паремудомтай хийсэн ярилцлагыг хүргэлээ.
<сонсох>