Европт фашизмыг дарсан ялалтын баярын өмнө неонацистууд болон тэдний үзэл суртлыг дэмжигч хамсаатнууд фашизмыг цагаатгахыг оролдож байна. Дэлхийн хоёрдугаар дайнд фашист германд бүслэгдэж, фашистуудын яргалалыг биеэрээ туулсан хүмүүс оршин суугаа улс оронд хэт баруунты үзэл идэвхжиж байгаа нь гайхалтай юм.
Энэ үзэл санаатай хүмүүс Украин, Балтын тэнгис орчмын орнуудад байна. Баярын өмнөхөн Бүх украины “Эрх чөлөө” нэгдлийн Запорожскийн салбар “тоталитар дэглэмийн бэлэг тэмдгийн” эсрэг тэмцэх нэрийдлээр хотын гудамжнаас яалтын улаан тугийг авч хаяхыг шаардсан байна. “Эрх чөлөө” нэгдлийн удирдагчид улаан туг “украины төр засгийг доромжилж байна” хэмээн үзжээ.
Украины тулгуур үзэлтнүүдийн талаар бүрэн төсөөлөлтэй болоход тэдний үйл ажиллагааны нөгөө талыг сануулах хэрэгтэй. Энэ “Эрх чөлөө” нэгдлийн Львов дахь салбарын гишүүд 4-р сарын дундуур зар сурталчилгааны самбарт “Галичина” эсэсийн дивизийн эмблем болон “Тэд Украиныг хамгаалж байсан юм” гаригтайгаар байрлуулжээ. Ямар? Тэд үүнийг бичихгүй байхыг эрхэмлэжээ. Үүнд жинтэй үндэслэл байгаа. Гиммлерийн тушаалаар 1943 оны 4-р сард Ваффен СС-ийн ”Галичина”дивизийг байгуулсан. Тус дивиз Украины баруун хэсэг, Словак, Югослав зэрэг европын хэд хэдэн оронд партизан, энгийн хүн амын эсрэг цус урсгасан ажиллагаанд оролцсон юм. Тус дивиз 1944 оны 6-р сард зөвлөлтийн армийн хэсэгтэй тулалдаж, ялагдсан байна. Тэгэхлээр “Галичина” Украины төлөө тулалдаж байсан гэх үндэслэл байхгүй юм. Энэ гэмт хэргийн байгууллага нацист германы дэглэмтэй хамтарч байсан бөгөөд Нюрнбергийн шүүхийн шийдвэрт бүртгэгджээ.
Дайны үйл явдлыг өөрийнхөөрөө тайлбарлахыг эрмэлзэж байгаа украины үндсэрхэг үзэлтнүүдтэй санаа нэг хүмүүс Балтын орнуудад байна. Тухайлбал Латвийн нийслэлийн дарга Янис Биркс үндсэрхэг-тулгуур нэгдлийн гишүүн юм. Тэрээр Рига хотын ялалтын хөшөөг сэргээн засварлаж, “Зөвлөлт Латви болон Ригийн чөлөөлөгчдөд” бичээсийг сэргээхийг зөвшөөрөхгүй хэмээн нээлттэй илэрхийлсэн байна. Европт баталсан ёс суртахууны хэм хэмжээг сорьж байгаа энэ мэт үйлдлийг эрс буруушаах ёстой хэмээн оросын түүхч Наталья Нарочницкий үзэж байна. Ахмадинежад Израиль болон еврей үндэстнийг хоморголон устгасныг үгүйсгэсэнтэй холбогдуулан өрнөдийн орнууд байр сууриа илэрхийлсэн энэ үед түүхийг гуйвуулж, фашизмын эсрэг бүх хүчний нийтийн ялалтыг гутаан доромжилж байгаад тэд эвлэрч байгаад би их гайхаж байна. Тэр дундаа европынх. Энэ бол ичгүүргүй хэрэг. Бидний бодлоор энэ асуудлыг өргөн дэвшүүлсэн нь зүйн хэрэг юм. Учир нь хэт баруунтны үйлдэл нь укрианы эсвэл латвийн дотоод хэрэг биш юм.