Оросын анагаах ухааны мэргэжилтнүүд “гахайн томуу” хэмээн нэрлэх болсон “Калифорния” виурсын дээжийг америкийн ажил нэгт нөхдөөсөө хүсчээ. Мэргэжилтнүүд өвчнийг судалж, оншлоход вирүсийн дээж хэрэгтэй гэж Оросын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдэв. Вирусыг судалж байгаа Атланта хотын лабораторид ийм хүсэлт гаргасан байна. Гахайн томуугаар зөвхөн Мексикт хүний амь эрсдэжээ. Тэнд бараг 160 хүн энэ өвчнөөр нас барсан юм. Вирус маш хурдтай тархаж, АНУ, Канад, Шинэ Зеланд, Израиль, Испани, Германд энэ өвчий тохиолдол илэрчээ. Орос улсад өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна. Хойд, өмнөд Америкаас ирж байгаа бүх нисэх онгоцыг нисэх буудалд шалгаж байна. Тэндээс ирж байгаа зорчигчдыг биеийн температурыг тодорхойлдог биеийн халууныг хэмждэг тусгай хүрээгээр оруулж байна. Мексик, Карибийн сав газрын орнууд, АНУ-ын хэд хэдэн муж улсаас Орос улс мах импортоор авахаа болив.