Орос улсын Холбооны гаалийн алба мөн Солонгосын Гаалийн алба харилцан ашигтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай протоколд гарын үсэг зурав. ОХУ-ын Гаалийн албаны нэгдүгээр орлогч дарга Владимир Малинины тэргүүтэй төлөөлөгчид Солонгосын бүгд найрамдах улсад айлчилсны төгсгөлд Холбооны гаалийн газрын хэвлэлийн албанаас энэ тухай мэдээлэв. ОХУ болон БНСУ-ын хооронд тээвэрлэж байгаа бараа, тээврийн хэрэгслийн талаар мэдээлэл солилцох, бараа таваарын гаалийн бүрдүүлэлт хийхэд тулгарч байгаа бэрхшээлээс урьдчилан сэргийлж, шийдвэрлэх үүднээс хамтран ажиллах, харилцан мэргэжилтэн солилцох зэргээр мэдээлэл технологи, гаалийн журмын талаар туршлага, мэдээлэл солилцох, үйл ажиллагааны бусад чиглэлийг протоколын үндсэн зүйлд заажээ. Үүнээс гадна гадаад худалдааны статистик мэдээлэл солилцох талаар БНСУ-ын Гаалийн алба, Орос улсын Холбооны гаалийн албадууд харилцан ойлголцох тухай меморандумд гарын үсэг зурав. Энэ меморандум хоёр орны гаалийн газрын статистикийн хэлтсийн шинжээчдийг солилцох, гаалийн статистик мэдээг бүрэн хэмжээгээр тогтмол солилцоход хууль эрхийн үндэс болох юм.