Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Орос, Казахстан, Хятад, Киргиз, Тажикистан, Узбекистан улсуудын батлан хамгаалахын сайд нарыг хүлээн авч уулзаж, Төв Азийн аюулгүй тогтвортой байдлыг хангах асуудлыг авч үзэж хэлэлцэнэ.
ШХАБ-ын орнуудын цэргийн шинжээчид үргэлж зөвлөлддөг. Төрийн тэргүүн ийн зөвлөлгөөн анх удаа хийж байна. Дмитрий Медведев ШХАБ-ын өнөөгийн даргын хувьд батлан хамгааалхын сайд нартай уулзах юм.
Оросын ерөнхийлөгч байгууллагын хөгжлийн хэтийн төлөв болон бүс нутгийн тогтвортой аюулгүй байдлыг бэхжүүлэхэд түүний гуйцэтгэх үүргийг дээшлүүлэхтой холбогдсон асуудлуудыг БХ-ын сайд нартай авч үзэх тухай Кремлийн төлөөлөгчид мэдээлэв. Батлан хамгаалах тусгай газруудын хамтын ажиллагаа ШХАБ-ын үйл ажиллагааны нэн чухал чиглэлийн нэг болсон. Хамтын ажиллагаа терроризм, салан тусгаарлах, хэт даврах үзэлтэй тэмцэх түүнчлэн цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх механизмыг нэвтрүүлэх, цэргийн ажиллагааг ил тод болгох чиглэлээр ШХАБ-ын хамтын ажиллагааны үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж оросын ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч манай сурвалжлагчид тайлбарлан хэллээ. ШХАБ-ын орнууд орчин цагийн аюул дайралтыг сөрөн зогсох хүчин чармайлтаа зузаатгахын хамт цэргийн эвслийг байгуулах гээгүй. Байгууллагын гишүүн орнуудын цэргийн хамтын ажиллагаа бус дорны эсрэг огт чиглээгүй гэж тэрээр батлан илэрхийлэв.
Орос Хятадын батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков Лян Гуанли нар Оросын ерөнхийлөгч мөн зөвлөлгөөн хийлгэхийн өмнө уулзлаа. Хоёр талын харилцааны түвшинд бид сэтгэл ханамжтай байна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сердюков хятадын сайдтай хийсэн уулзалтынхаа дүнд хэллээ. Манай шинжээч Цэргийн таамналын төвийн удирдагч Анатолий Цыганок ярихдаа, “Ерөнхийлөгч Медведевийн хийлгэх уулзалтаар хэдэн асуудлыг авч үзэх бололтой. 1-рт «Энхийн үүрэг 2009» орос-хятадын хамтрасан сургууль 7-8-р сард явуулахаар төлөвлөсөн. Энэ сургуулийн бэлтгэл анхны асуудал болох нь мэдээжийн хэрэг. Оросын талаас түүнд хүч нэмэгдүүлсэн суманг оролцуулна. Эхний үеийн сургууль Орост, 2 дахь нь Хятадад болно. Мансууруулах бодисын аюултай тэмцэх хүрээнд хамтран ажиллах нь 2 дахь асуудал болно гэж бодож байна. Мансууруулах бодисын хууль бус наймаатай хийх тэмцэл ШХАБ-ын үйл ажиллагааны урьтал чиглэлийн нэг болсон. Дашрамд ярихад ШХАБ НҮБ хоёр чухам мансууруулах бодисын аюултай тэмцэх хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээр өнгөрсөн онд байгуулсан юм. ШХАБ үйл ажиллагаанд оролцох нь оросын гадаад бодлогын урьтал чиглэлийн нэг боллоо. ОХУ мөн байгууллагыг 2008 оны 8-р сараас хойш даргалж байна.