0Оросын нэрд гарсан зохиолч, уран зохиол судлаач Борис Акунин наран мандах орны одон хүртлээ. Токио дахь эзэн хааны ордонд 5-р сарын 8-нд шагнал гардуулах ёслол болно. Юкио Мисима, Кэнзи Маруяма, Ясуси Ионуэ зэрэг японы зохиолчдын уран зохиолын бүтээлийг орчуулсан тул түүнд ийм шагнал гардуулах болжээ. “Эраста Фандорины адал явдал” цуврал роман, туужаар Борис Акунин нэрд гарсан юм. Түүний олон зохиол дэлгэцийн бүтээл болжээ.