Москва хотод Ялалтын баярыг тохиолдуулан “Георгиевийн тууз” эх оронч үзлийг дэмжих уламжлалт аян эхэллээ. Аяныг зохион байгуулагчид, “Манайхан” залуучуудын хөдөлгөөний идэвхтнүүд эх орны дайнд ахмад дайчдын ялалтыг илтгэх хар-улбар шар судалтай туузыг 5-р сарын 9- хүртэл хотын оршин суугчдад тараана. Фашизмыг ялахад манай орон томоохон үүрэг гүйцэтгэсэн бахархалын бэлэг тэмдэг юм. Энэ аян Оросын бүх хот, гадаадад мөн өрнөж байна. “Оросын дуу хоолой” радио дэлхийн 160 орны сонсогчдод “Георгиевийн тууз”-ыг илгээж байна.