Норвегийн Тромсё хотод болох Арктикийн зөвлөлийн хуралдааны үеэр Оросын төлөөлөгчид туйлын бүсийн эмзэг экологийг хамгаалах, энэ бүс нутгийг үл цэрэгжүүлэх асуудлыг өргөн дэвшүүлэх бодолтой байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын ахалж байгаа төлөөлөгчдийн нэг манай сурвалжлагчид ийнхүү мэдэгдэв. Гадаад хэргийн сайд нарын түвшний хурал өнөөдөр болно. Хэлэлцүүлгээр байгалийн нөөцийг эзэмших, бүс нутгийг тогтвортой хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг хамтын ажиллагааны шинэ салбарыг тодорхойлох асуудлыг хэлэлцэнэ. Арктикийн зөвлөлийг 1996 онд байгуулсан юм. Арктикийн талаар баримталж байгаа Орос улсын үндэсний тэргүүн зэргийн зорилтын нэг нь бүс нутгийг энх тайван, хамтын ажиллагааны бүс нутгийн хувьд хадгалах явдал юм.