ШХАБ-ын орнууд төв Азид аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авах бодолтой байна. Орос, Казахстан, Узбекистан, Тажикистан, Киргиз, Хятад зэрэг улс багтдаг ШХАБ-ын батлан хамгаалахын сайд нар өнөөдөр ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзахад хэлэлцэх гол сэдэв энэ байна гэж Кремлийн дээгүүр тушаалын төлөөлөгчийн мэдэгдэв. Москва Батлан хамгаалахын яамдын хамтын ажиллагааг ШХАБ-ын үйл ажиллагааны чухал чиглэл гэж үзэж байна. Энэ ажиллагаа юуны түрүүнд терроризм, хэт даврах үзэл, салан тусгаарлах үзэл, мансууруулах бодисын наймааны эсрэг тэмцэхэд чиглэсэн юм. ШХАБ орчин үеийн аюул заналын эсрэг хүчин чармайлтаа өргөжүүлснээр цэргийн эвсэл байгуулахыг эрмэлзээгүй болохыг Кремлийн захиргааны ажилтан онцлон тэмдэглэв.