Оросын Тэнгисийн цэргийн флот «Булава-М» тив дундын баллистик цоо шинэ пуужингаа энэ онд таван удаа хөөргэж туршина. Оросын БХ-ын дэд сайд генерал Владимир Поповкин Стамбулд өнөөдөр «Айдеф-2009» батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэнг сонирхон үзэх үедээ энэ тухай мэдээлэв. Үйлдвэрлэлийн гологдолоос болж 12-р сард сүүлчийн туршилт амжилтгүй болсон учир эн онд туршилтыг гурваас таван дахин нэмэгдүүлсэн гэж тэрээр учрыг тайлбарлан хэллээ. «Булава» пуужингаар зэвсэглэх нь «Юрий Долгорукий» сүүлчийн ангилалын стратегийн атомын шумбагч онгоцыг ашиглалтад оруулахтай цаг хугацааны хувьд давхцах тухай тэрээр мэдээлэв. «Булава» пуужинг өнөө болтол арван удаа туршаад байна. Таван нь амжилттай болжээ.