Талибуудын шаардлагыг биелүүлж найр тавих замаар гал зогсоох асуудлаар талибуудтай тохиролцох гэсэн пакистаны эрх баригчдын бас нэг аюултай туршилт дампуурав. Талибууд Сват хөндийн байдлын асуудлаархи хэлэлцээг тасалдуулж, засгийн газрын цэргийн ажиллагааг хөрш зэргэлдээ Дир районд зогсоохыг шаардав.
Талибууд Сват хөндийн районд шариатын ЁС журам тогтоох зөвшөөрөл пакистаны засгийн газраас аваад хөрш зэргэлдээ Бунар, Шангла бүсүүдэд түүнийг дэлгэрүүлэхийг шууд оролдож, зэвсэгт этгээдүүдээ оруулав. Талибууд хяналтдаа авсан бус нутагт өөрсдийн журам тогтоож, эрх баригчидтай тохиролцсон зүйл төлөвлөгөөнд нь нийцэхгүй бол огт тоомсорлохүуйгаа харуулав. Талибууд пакистаны баруун-хойд нутагт нөлөөгөө дэлгэрүүлж, Афганистанд эрх барьж байсан үедээ тогтоосон журамтай адилхан ЁС журамд эдгээр районд тогтоох төлөвлөгөөтэй. Гэч энэ удаад талибууд сансандаа хүрсэнгүй. Тэд эрх баригчдын шахалтаар зэвсэгт этгээдүүдээ хойш татав. Талибуд ийн дайралтаа давтахгүй гэж лавтай хэлж болно гэж үү?
Пакистан Исламабадаас хойно оршдог уулархаг нутгийг сүүлийн үед хяналтдаа авсан Талибан хөдөлгөөний зэвсэгт этгээдүүдээс өөрийгөө хамгаалж чадна гэж ерөнхий сайд Юсуф Раза Гилани пакистаны олон нийт ба олон улсын бүлгийнхнийг тайтгруулахын оролдон өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн билээ. Улс орны цөмийн санг талибуудын гарт орохгүй гэж Пакистаны ерөнхийлэгч Асиф Али Зардари өөрийн хариуд мэдэгджээ.
Гэвч Пакистанд сүүлийн үед болж байгаа хэрэг явдлыг харгалзвал ийм мэдэгдэл итгэл төрүүлэхгүй байна. Тухайлбал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон пакистаны засгийн газрыг шүүмжлэв. Улс орны нь нутаг дэвсгэрт ажиллагаа явуулж бүй хэт даврагч бүлэглүүдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна гэж тэрээр үзэж байна. Хөрш зэргэлдээ Энэтхэг улс ялангуяа Мумбайд террорын ажиллагаа явуулснаас хойш пакистаны удирдлагын бодлогыг буруушааж байна. Эдүүгээ пакистаны армийн Доод Дирэд Талибан хөдөлгөөний зэвсэгт этгээдүүдийг устгах ажиллагаа энэ районыг хяналтдаа авах боломжоо харуулах гэсэн эрх баригчдын оролдлого юм. Үрьд пакистаны арми мөн адил ажиллагаа явуулсан билээ. Орон нутгийн лалын хэт даврагчид болон Талибан хөдөлгөөний ажиллагаа эрчимжиж байна. Тэд орон нутгийн хүн амын эдийн засгийн байдал, ядуу зүдүү балар бүдүүлэг байдлаар завшиж, шинэ шинэ этгээдийг эгнээндээ хөлслөн шилжүүлж байна.
Ийм нөхцөлд пакистаны эрх баригчид орон нутгийн хүн амыг өөрийн талд татан шилжүүлвэл байдлыг өөрчилж чадна. Бус нутагт нийгэм, эдийн засгийн шинэчлэл явуулж сайн тийш эргэлт гаргах замаар л нааштай үр дүнд хүрч болно. Токиод саяхан болсон Пакистаны хандивлагч орнуудын уулзалтад оролцогчид тус улсад олон улсын эдийн засаг, санхүүгийн тусламж үзүүлэх асуудлыг ийм үүднээс авч үзжээ. Энэ зорилгоор Пакистанд 5 тэрбум доллар гаргасан байна.
Оросын дорно дахиныг судлагч эрдэмтэн Владимир Сотников үүнтэй холбогдуулан ярихдаа
« Дэлхийн хамтын нийгэмлэгээс Пакистанд улс төрийн дэмжлэг болон нэмэлт санхүүгийн тусламж үзүүлэх ёстой. Учир нь байдлыг хууль ёсоор сонгосон засгийн газарт ашигтайгаар өөрчилж болон дээрх бус нутгийн пакистаны эрх баригчдын хяналтаас гаргаж Пакистаныг өөрөгөө идэгдэхээс сэрэгийлэн сэрэмжлэх нь зайлшгүй чухал юм» гэ жээ.