Оросын 40 мянга орчим цэргийн албан хаагчийг энэ оныг дуустал халах юм. Төлөвлөгөөт бус шалгалтыг давж чадаагүй офицер, түрүүчдийг халах юм. Түүнчлэн генералын албан тушаал хашиж буй 50 генерал хурандааг бас халах юм. Энэ нь дээд офицерийн бүрэлдэхүүний тавны нэг билээ. Төлөвлөгөөт бус шалгалт зэвсэгт хүчний шинэ төрхийг төлөвшүүлэх, байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх, армийн цоо шинэ ангилалын техникээр тоноглоход туслах зорилготой байна.