Террорын эсрэг орос-хятадын ээлжит сургууль энэ оны 7-8-р сард явагдана. «Энх тайван үүрэг-2009» сургууль гурван үетэй. Эхний үе Орост, 2-3 дахь үеийн сургууль хятадын зүүн-хойд нутагт явагдана. Оросын талаас хүч нэмэгдүүлсэн суман түүнд оролцоно. Орос Хятадын БХ-ын сайд нар өнгөрсөн онд уулзаж, сургууль явуулахаар тохиролцожээ. Ийм сургууль уламжлалт шинжтэй болсон. «Энх тайван үүрэг- 2005» хэмээн нэрлэсэн террорын эсрэг хоёр талын анхны сургууль Владивосток орчимд ба хятадын Шаньдун мужад одоогоос дөрвөн жилийн өмнө явагдсан билээ. Орос Хятад хоёр улс хамтрасан бараг 25 арга хэмжээг энэ онд явуулах тухай Оросын БХ-ын сайд Анатолий Сердюков өнөөдөр мэдээлэв. Оросын БХЯ-ны тэргүүн Хятадын БХ-ын сайд хурандаа генерал Лян Гуанлиг хүлээн авч уулзах үедээ энэ тухай мэдэгдлээ. Хятадын сайд ОУ-д хийж буй албан ёсны айлчлалаа нөөдөр дуусгана. Хоёр орны батлан хамгаалах тусгай газруудын тэргүүн нар биеэчлэн уулзаж, цэрэг цэрэг-техникийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг авч үзэж хэлэлцэнэ.