«Георгийн тууз» хэмээх ардын эх лээоронч арга хэмжээ оросын сибирийн Омск мужад өнөөдөр эхэллээ. Арга хэмжээнд сайн дураараа оролцож байгаа хүмүүс улбар шар, хар зурвас бүхий 50 мянга гаруй туузыг Гитлерийн Германийг ялсаны эдрийг тэмдэглэх 5-р сарын 9 хүртэл мужийн оршин суугчдад түгээх юм. Орос даяар явагдаж байгаа арга хэмжээ дэлхийг фашизмаас чөлөөлсөн ахмад дайчдад үнэн сэтгэлээсээ талархал илэрхийлэх болон өнгөрсөн зууны аймшигт дайны үед Эх орноо аврахын төлөө гавьяа байгуулсан хүмүүсийн ачийг өнөө үеийнхэнд сануулах гол зорилготой юм. Георгийн туузыг автомашин, хувцас, цүнхэд зүүж байна.