Ази Номхон далайн бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх байгууллагын гүйцэтгэх хорооны хуралдаан Владивостокад өнөөдөр болно. Япон, АНУ, БНСолонгос улс, Индонези, Хятад, Вьетнам, Филиппин улсуудын хорооны байнгын 30 гишүүн хуралдаанд оролцоно. Зочид Ази номхон далайн бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх байгууллагын гуйцэтгэх хорооны хуралдаанд оролцохоос гадна Владивосток хот болон түүний аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын чадамж түүнчлэн Приморье хязгаарын төвийн соёлын хөтөлбөрүүдтэй танилцана. Владивосток олон улсын хэмжээний ийм нэр хүндтэй арга хэмжээг анх удаа хүлээн авч байна. «Энэ нь Владивостокын нэр хүнд дээшилж байгааг нотлож байна» гэж хотын захиргаа тэмдэглэв. Өнөөдрийн хуралдаан бас нэг нэн чухал арга хэмжээ- Владивостокод 2010 оны 6-7-р сард болох Ази Номхон далайн бус нутгийн хотуудын засаг дарга нарын дээд хэмжээний уулзалтын нэг ёсны сургууль болно. 11 хот Ази Номхон далайн бус нутагт аялал жүүлчлалыг хөгжүүлэх байгууллагын гуйцэтгэх хорооны бурэлдэхуунд ордог. Владивосток бол байгууллагын бүрэлдэхүүнд орсон оросын ганц төлөөлөгч юм. Номхон далайн сав газрын 12 орны том 63 хот, 39 компанийн төлөөлгчид байгууллагын бүрэлдэхүүнд орсон. Ази Номхон далайн бус нутагт аялал жүүлчлалыг хөгжүүлэх байгууллага олон улсын аялал жуулчлалын хамтын нийгэмлэгийг нягтруулах, мөн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх гол зорилттой