АНУ ОХУ хоёр Барак Обамын Москвад 7-р сард хийх айлчлалыг идэвхтэй бэлтгэж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, Москвад суугаа америкийн элчин сайд асан Уильям Бернс ИТАР-ТААСС-т мэдэгдлээ. Тэрээр Вашингтонд өчигдөр дэлхийн оросын 28 дахь форум дээр орос-америкийн харилцааны хэтийн төлөвийн тухай илтгэл тавив. Лондонд хийсэн ерөнхийлэгч Барак Обама, Дмитрий Медведев нарын уулзалт оновчтой эхлэл тавьсан гэж тэрээр тэмдэглээд ийм үндсэн дээр үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг эрмэлзэж байгааг илэрхийлэв. Энэ чиглэлээр тодорхой мэдэгдэхүйц үр дүнд хүрнэ гэж тэрээр үзэж байна. Оросын ГХ-ийн сайд Сергей Лавровын Вашингтонд 5-р сарын эхээр хийх айлчлал дараачийн алхам болно гэж Бернс тэмдэглэн хэллээ. Гарсан ахиц дэвшил Обама ерөнхийлэгч болсноос хойшхи 100 өдрийн дотор орос-америкийн харилцааны хүрээнд олсон гол амжилт юм. Түүнийг цаашид хөгжүүлэх нь зайлшгүй чухал гэж тэрээр онцлон заажээ.