Оросын «Газпром», Украины «Нафтогаз» компаниудын удирдагчид шатдаг хий нийлүүлэх, дамжин өнгөрөх асуудлыг Москвад өчигдөр авч үзлээ. Киевэд түлш худалдан авахад хэдэн тэрбум долларын зээл шаардагдаж байна. Орос Украины ерөнхий сайд Владимир Путин, Юлия Тимошенко нар эдийн засгийн хамтын ажиллагааны Орос Украины засгийн газар хоорондын хорооны хуралдааны хүрээнд хийн асуудлыг 4-р сарын 29-нд авч үзэж хэлэлцэнэ.