Габала, Армавир дахь радиолокацийн станцуудыг ашиглах тухай москвагийн саналыг дэлхийн ПДХ системийг байгуулах төслийн хүрээнд авч үзэхэд Вашингтон бэлэн байна гэж АНУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Жон Байерли «Эхо Москвы» радио станцад өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. АНУ, Орос хоёр улс Ираны атомын хөтөлбөрийг энх тайван хэвээр байлгах нийтийн сонирхолтой гэж тэрээр хэллээ. Орос улс Польш, Чех улсуудад америкийн ПДХ системийн нэг хэсгийг байрлуулахын оронд Азербайжанд түрээслэж бүй болон Армавир дахь өөрий нь радиолокацийн станцуудыг ашиглахыг АНУ-д санал болгов.