Дэлхийн эрүүл мэндийн байгууллага «гахайн томуугийн» тахалын аюулын шаталбарыг дөрвөөс зургаан хуртэл нэмэгдүүлэв. Вирус хунээс хунд халдаж мэдэх нь батлагдсан бөгөөд өвчин хэдэн улсад гаарч байна. Мексикэд гахайн томуу гэгчээр өчвчлөсөн 150 орчим хүн нас барав. 1500 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ. АНУ-д 45, Канадад 6 хүн халдвар аваад байна. Европт Шотландын хоёр, Испанийн нэгэн оршин суугч өвчлөсөн нь батлагдав. Гахайн томуу гэгч газар авч байгаатай холбогдуулан Орос улс ариун цэврийн аюулгүй байдлын арга хэмжээг чангарууллаа. Өвчин гаарсан орнуудаас худалдан авах махан бутээгдэхүүний хэмжээг хязгаарлав.