Та бүхэн “Оросын дуу хоолой” радио сонсож байна.  Буриадын нийслэл Улаан-Үд мөн Улаанбаатар хотын хооронд 1990 оны дунд үе хүртэл тогтмол нислэг үйлдэж байв. Тодорхой нөхцөл байдлаас үүдэн 1997 онд нислэгийг өөрчилсөн юм. Орос улсын ерөнхий сайд В.Путин захирамжаар гадаадын иргэдийг хүлээж авах, агаарын нислэг үйлдэхийн тулд энэ оны 3-р сард Улаан-Үд хотын нисэх буудалд улсын хилийн шалган нэвтрүүлэх цэг нээсэн юм. Энэ шалган нэвтрүүлэх цэг Буриадын нийслэлийн нисэх буудалд амьтан, ачаа, тээврийн хэрэгсэл, хүмүүст хил, гааль, ариун цэвэр-хорио цээр, мал эмнэлэг, фито ариун цэврийн хяналт тавина. Улаан-Үдийн нисэх буудал олон улсын статустай болсон тул Оросын энэ бүс нутагт ихээхэн ирээдүй, юуны түрүүнд Байгаль нуурт аялал жуулчланы салбарыг хөгжүүлэхэд түлхэц болж байна. Урьд гадаадын зочид Эрхүүгийн нисэх буудалд буугаад, галт тэргээр Улаан Үд ордог байв. “Международный аэропорт Улан-Үд” НХН-ийн ерөнхий захирал Станислав Невзоров манай тусгай сурвалжлагч Ольга Павловичид ийнхүү ярьжээ: "Бид саяхан Монголд очиж, Монголын “Изнис Эйрвэйс” компанитай газраар үйлчлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ компани монголдоо дотоодын нисэлг үйлддэг юм. Улаан-Үдийн нисэх буудал олон улсын статустай болсны дараа монголын энэ компани буриадын нийслэлд нислэг үйлдэхийг санаачилсан. Энэ маршрутаар Сааб-340 дунд оврын нисэх онгоц нислэг үйлдэнэ. Монголын энэ компани ийм 3 нисэх онгоцтой юм. Шведийн энэ нисэх онгоц маш найдвартай, 32-34 хүний суудалтай."
Онгоцны бүх суудал зоригчтой байгаа юу? Хэлэхэд хүнд байна. Одоо зорчигчид бага байна. Жуулчлалын улирал дөнгөж эхэлж байна. Цаг хугацаа харуулна. 
Буриадын бүгд найрамдах улс Монголын хооронд хэзээнээс тогтмол нислэг үйлдэх вэ? Тасалбарын үнэ ямар байх бол?  Бид долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа. Тасалбар 140 долларын үнэтэй. Нислэгийн хуваарийг хараахан тогтоогүй байна. Энэ тээвэрлэгч компанийн тусгай эрх юм. ОХУ-ын Холбооны агаарын тээврийн агентлагаас зөвшөөрөл аваад бид Улаанбаатараас 4-р сарын 2-нд Сааб-340 нисэх онгоцыг хүлээж авахад бэлэн байсан. “Изнис Эйрвейс” компани Улаан-Үд хотод төлөөлөгчийн газраа хараахан нээгээгүй байна. Буриадын жуулчны компанитай холбоо тогтоож, тасалбар худалдахад туслахад бэлэн байгаагаа бид монголын түншүүддээ уламжилсан. Үүнээс гадна монголын компанид анхны нислэгийн үйлчилгээнд 30 хувийн хөнгөлөлт үзүүлэх, монголын нисэх компанид хямд үнээр түлш худалдахыг нийлүүлэгч компанитай тохиролцсон. Бид өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийсэн. Одоо Монголын тал өөрсдөөс шалтаалах зүйлээ биелүүлнэ.  Та бүхэнд “Международный аэропорт Улан-Үд” НХН-ийн ерөнхий захирал Станислав Невзоровтой хийсэн ярилцлагыг хүргэлээ.
<сонсох>