“Сибирь болон Монголын байгаль, нийгмийн үзэгдлийн он дараалал” Эрхүү хотод нийтэлсэн ер бусын ном ийм нэртэй байна. Номонд байгаль, нийгэмд сүүлийн 500 жил болсон онц тэр дундаа тайлагдашгүй үзэгдлийн тухай өгүүлжээ. Нийт 11 мянга гаруй тэмдэглэл байна гэж манай сурвалжлагч Николай Видонов ярьж байна.  “Сибирь болон Монголын байгаль, нийгмийн үзэгдлийн он дараалал” номыг 10 гаруй жил бичжээ. Үүнд байгалийн янз бүрийн үйл явцыг ангиллаж, товч тайлбар оруулсан байна. Дэлхийд болж байгаа олон үзэгдэл тухайлбал дайн эсвэл газар хөдлөлт зэрэг нь ямар нэг байдлаар нарны идэвхжилттэй холбоотой аж. Номын салшгүй хэсэг газрын зургийг цомогт багтаажээ. Үүнд анхны судлаач Заураль Семен Ремезовын /1660-1715 он/ 17-р зуунд бичсэн “Сибирийн товч гар бичмэл”, “Сибирийн шугам зургийн ном” түүхэн ховор эх сурвалж, мөн сибирь, монголын хот, суурин газар, байгалийн үзэгдэл, угсаатны зүй, хязгаарын газрын зургийг сэдвээр нь ангилж, багтаажээ. Уншигч энэ атласыг сонирхосноор улс орны эрт дээр үед очиж, түүх, уламжлалтай танилцаж, судлаачдын хөрөг зургуудтай танилцаж болно гэж номын зохиогчдын нэг Газрын гадаргуун хүрээлэнгийн орлогч захирал Кирилл Леви хэллээ. Сибирийг эзэмших түүх бараг 16-р зууны төгсгөлд эхэлсэн. Тэр үеийн бүх үйл явдал төдий л амаргүй сэргэсэн билээ. Эрт дээр үеийн үйл явдал голдуу домогт тулгуурладаг. Тиймээс сонины мэдээ, гар бичмэл, бусад материал зэрэг боломжтой бүх эх сурвалжийг ашигласан. Нийгэмд ямар нэг нүргээнтэй үйл явдал тухайлбал бослого, аян дайн тохиоход байгалийн үзэгдлийн талаар бичдэггүй болох сонирхолтой зүй тогтлыг бид ажигласан. Харин ийм үйл явдал намжихад он дараалсан тэмдэглэлийн зэрэгцээ байгалийн үзэгдэлд зохих анхаарал хандуулж байв.
Номонд тэнгэрийн эрхэсийн хөдөлгөөн, Байгаль орчмын газар хөдлөлт, газрын гадаргуун хөдөлгөөний геодези ажиглалтын тухай, Алс Дорнодын галт уулын дэлбэрэлтийн тухай өгүүлжээ. Номын нэг бүлэг Газар, Дэлхийн холбоосын тухай юм. Эрдэмтэд энэ бүлэгт гелиобиологийг үндэслэгч оросын биофизикч Александр Чижевскийн /1897-1964 он/ санааг хөгжүүлдэг байна. Манай гариг дээр болж байгаа нийгмийн цочрол, тахал, үер, ган гэх мэт бүх үйл явц нарны идэвхжлийн мөчлөгөөс хамаардаг гэж тэр үзжээ.
Ирээдүйг нарийн таамаглах аргагүй гэж “Сибирь болон Монголын байгаль, нийгмийн үзэгдлийн он дараалал” номын зохиогчийн нэг Кирилл Леви ярьж байна. Аливаа гарцаагүй үзэгдлийг үл харгалзан байгаль дэлхий бидэнд шаардлагатай арга хэмжээ авах хугацаа олгодог.