0Москвагийн “Институс Гидропроект” усны агуулах, гидро цахилгаан станц, хоолой, цэвэрлэх байгууламж багтдаг Улаанбаатар хотын усны аж ахуйн цогцолборын төслийн шинэ баримт бичгийг боловсруулахад гүйцэтгэгчээр ажиллана. Хоёр улсын нийслэлийн дарга Юрий Лужков, Г.Мөнхбаяр нар энэ оны 3-р сарын төгсгөлд уулзах үеэр Москва хотын дэмжлэгээр монгол улсын нийслэлд усны аж ахуйн цогцолбор барихаар шийдсэн юм. Улаанбаатар хотын Туул гол дээр усны аж ахуйн цогцолборыг барина. Энэ цогцолбор усаар хангах найдвартай шинэ эх үүсвэр байгуулахын сацуу усны эрчим хүчинд тулгуурлан хямд цахилгаан эрчим хүч боловсруулж, Туул голын усны татамд орчин, экологи, бичил уур амьсгалыг бүхэлд нь сайжруулж, хот борооны усны үерт автахаас хамгаалж, Мандалговь хот, Таван толгой, Оюу толгой уурхайг усаар хангана. Төслийн техник үзүүлэлтийг хэлэлцэж байгаа санхүүгийн эх үүсвэрийг шийдсэний дараа анхны ажлаа эхэлнэ.