0Арктикийг эзэмших түүхэнд оросын автомашинууд анх удаа хойд туйлд хүрчээ. Оросын 7 хүний бүрэлдэхүүнтэй баг дэлхийн үнэмлэхүй шинэ амжилт тогтоов. Тэд 3-р сарын 20-нд оросын “Емеля” туршилтын хоёр автомашинаар Хойд Газар бүлэг арлаас гарч, хөвөгч мөсөөр 1100 гаруй км зам туулж, 4-р сарын 26-нд дэлхийн хойд оргилд хүрсэн байна. Туршлагатай аялагч, уулчдад дэлхийн бүх орон баяр хүргэж байна.