0Орос хэл, соёлын долоо хоног өнөөдөр Ховд аймагт эхэллээ. Монголын баруун нутагт ийм арга хэмжээ анх удаа болж байна. Ховд аймгийн захиргаа, орос хэл, соёлыг дэмжих Монголын нийгэмлэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, “Монголын анд нөхдийн нийгэмлэгийн” Алтай дахь салбар энэ долоо хоногийн зохион байгуулж байна. Ховд аймгийн оршин суугчдад орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд энэ арга хэмжээ чиглэж байна.