Орос улсын засгийн газрын тэргүүн зэргийн зорилтын нэг нь нийгмийн салбар бөгөөд эдийн засгийн хямарлыг үл харгалзан хүн амын өмнө хүлээсэн бүх үүргээ биелүүлнэ. Засгийн газрын тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа энэ тухай дурдав. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямарлын үр дагавартай тэмцэхэд Орос улс бусад орныг бодвол илүү бэлтгэлтэй байсан. Үүнд бэрхшээл бий хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлэв. Саяхан нийтэлсэн эдийн засгийн үзүүлэлтээс харахад энэ оны эхний гурван сард оросын 1,8 сая иргэн ажилгүй болжээ. Ажилгүйдэл нэмэгдэж байгаад Д.Песков хүлээн зөвшөөрсөн ч, засгийн газар зохих арга хэмжээ аваагүй бол үүнээс их байх байсан гэж тэр хэллээ.  Засгийн газар улсын төсвийн хөрөнгөөр боловсон хүчнийг дахин бэлтгэх арга хэмжээ авч байна. Зарим хүнийг дахин бэлтгэж, заримыг олон нийтийн ажилд оруулж, заримд нь түр зуур үргэлжлэх хямарлыг даван туулах бага цалинтай түр ажил эрхлэхийг санал болгож байна. Тэгэхлээр үр дүн байна. Энэ ажлыг сайжруулж, улам эрчимжүүлнэ. Үүгээр өсөн нэмэгдэж байгаа ажилгүйдлийг бууруулна. Ажилгүй хүмүүс илүү идэвх гаргах ёстой. Амьдралын энэ хүнд үеийг даван туулахад төр засаг иргэдийг ажлын байраар хангахад бүгдийг хийнэ.  Засгийн газраас авч байгаа арга хэмжээ нь бүх өвчнийг анагаах эм шиг үйлчлэх аргагүй гэж Засгийн газрын тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга тэмдэглээд, гэхдээ засгийн газрын арга хэмжээний үр нөлөө илт байна гэв. Энэ арга хэмжээгээр хямарлын хор хохирлыг дорвитой бууруулж байна. Цаашид оросын эдийн засаг сэргэх эсэх нь тус улсын эдийн засаг хэр хурдан бүрэн төлөвшихөөс хамаарна гэж бие даасан шинжээчид үзэж байна. Дэлхийн эдийн засгийн хямарлын нөхцөлд дэлхийн хамтын нийгэмлэгээс бүрэн хараат бус байх боломжгүй юм.  Манай бүс нутаг, хөрш үнэт цаасны зах зээл, хөрш орны үйлдвэрлэлийн үйл явцад болж байгаа эерэг, сөрөг үйл явцаас бид бүгд бие биенээсээ хараат байна. Дэлхийн нефтийн үнээс хараат байдлыг бид бууруулах ёстой. 2020 он хүртлэх урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хараат байдал багасна. Бид хямарлын хүнд үеийг даван туулж байгаа ч, эдийн засгийг шинэчлэх хөтөлбөр, түүнийг төрөлжүүлэх зорилтоос бид татгалзаж байгаа хэрэг биш юм. Харин эсрэгээр энэ төлөвлөгөө хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд хэвээр үлдэнэ. Үүний зэрэгцээ энэ хөтөлбөрийн зарим хэсгийг илүү үр нөлөөтэй хэрэгжүүлэхийг хичээх хэрэгтэй. Энэ бүхэн бидэнд хямарлын дараах үед бэлтгэх боломж олгоно.
Орчин үеийн, өрсөлдөх чадвартай, үр ашиг, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх нь хямарлыг даван туулах цорын ганц арга зам хэмээн Д.Песков тэмдэглэж байна. Засгийн газрын хямарлын эсрэг ихэнх арга хэмжээ үүнд чиглэсэн бөгөөд бид үүний төлөө ажиллаж байна.