Хямарлын улмаас Олон улсын хамтын нийгэмлэгийн тунхагласан мянганы хөгжлийн зорилтыг үл биелүүлэх аюул нүүрлэж байна. Дэлхийн банк, ОУВС-ийн хөгжлийн асуудал хариуцсан Хорооны ням гаригт Вашингтонд болсон хуралдааны төгсгөлд гарсан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Үүссэн бэрхшээлийг шийдэхийн тулд хорооны гишүүд Лондонд саяхан болсон “их хорийн” дээд хэмжээний уулзалтад оролцогчид хүлээсэн үүргээ уялдаатай үйл ажиллагаа, нэмэлт эх үүсвэрт шилжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Тэд тусламжийнхаа хэмжээг нэмэгдүүлэхийг бүх хандивлагчдад уриалжээ. Хөгжлийн асуудал эрхэлсэн хорооны дараагийн хурал 2009 оны 10-р сарын 5-нд Стамбул хотод болно.