Нью-Йорк хотод Владимир Спиваковын удирдлаганд Орос улсын нэрд гарсан Үндэсний филармонийн найрал хөгжмийн концерт үзэгчдийн алга ташилтаар өндөрлөллөө. Тус хотын хамгийн нэр хүндтэй концертын танхим болох “Линкольн төвийн” “Эйвери-Фишер-холл” концертын танхимд концерт боллоо. Хөгжимчид оросын нэрд гарсан хөгжмийн зохиолчдын хөгжмийг үзэгчдэд хүргэлээ. Оросын төгөлдөр хуурч Денис Мацуевын оролцоотой Сергей Рахманиновын хоёрдугаар симфонийн хэсгээр тогложээ. Оросын хөгжимчдийн хойд Америкийн нутгаар хийх аялан тоглолт 4-р сарын төгсгөлд Чикагод тоглох концертоор өндөрлөнө.